top of page

Мэдлэг сургуулийн тухай

Мэдлэг сургууль нь сурагчдын оюун ухаан, авьяас чадварыг хөгжүүлэх, олон улсын түвшний боловсрол олгох зорилготой сургууль юм. Тус сургууль нь сурагчдыг шинжлэх ухаан, урлаг, спортоор дамжуулан хөгжүүлж, нийгэмд хувь нэмэр оруулах, харилцааны соёл, манлайллын чадвартай иргэдийг бэлтгэхэд анхаардаг. Олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, сурагчдын хүсэл сонирхол, хэрэгцээнд нийцсэн сургалтын орчин бүрдүүлдэг тул Мэдлэг сургууль нь сурагчдад дотоод, гадаадын нэр хүндтэй их дээд сургуульд элсэн суралцах боломжийг өргөн нээдэг.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Мэдлэг сургуулийн эрхэм зорилго нь сурагч бүрийн оюун ухаан, авьяасыг нээн хөгжүүлэх, дэлхийд өрсөлдөх чадвартай, хариуцлагатай, ёс зүйтэй, бүтээлч иргэдийг бэлтгэхэд оршино. Сургууль нь олон улсын стандарт бүхий боловсролыг хүргэж, сурагчдын мэдлэгийг өргөжүүлэхийн зэрэгцээ нийгэмд хувь нэмэр оруулах чадвартай, өөртөө итгэлтэй хувь хүнийг төлөвшүүлэхийг зорьдог.

СУРАЛЦАГЧДЫН НЭГДЭЛ ТУХАЙ

  • Суралцагчдын нэгдэл нь сурагчдын эрх ашиг, дуу хоолойг хамгаалах, сургуулийн орчинд идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх зорилготой бүлгэм юм. Энэхүү нэгдэл нь сурагчдын санал бодлыг хуваалцах, хамтдаа хөгжих, нийгэмд тустай үйл ажиллагаанд оролцох боломжийг олгодог. Нэгдэл нь сурагчдын хөгжлийн зорилгод нийцүүлэн олон төрлийн арга хэмжээ, төслүүдийг санаачлан хэрэгжүүлж, тэднийг бие даасан, манлайлагч иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлдэг.

СУРГАЛТЫН УДИРДЛАГЫН НЭГДЭЛ

Суралцагч бүрийн мэдлэг чадварыг нээн дэлгэрүүлэх зориоготой

Баянмөнхийн Дөлгөөн

Захирал

ЭРДЭНИЙН БАЯНМӨНХ

Сургалтын менежер

АДЕНЖАРЫН ЖАКАСЕ

ТӨЛӨӨЛӨГЧ

bottom of page